ТУСЛАМЖ

Танд юугаар туслах вэ?

Захиалга, материал, хэмжилт болон үйлчилгээний талаар түгээмэл асуудаг асуултууд.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ

Эхлэхээсээ өмнө.

Зураггүй байж төсөл эхлүүлж болох уу?

Болно. Өөрөө хийх төслийн замыг сонгоод хэрэгцээ, орчны ойролцоо хэмжээ, таалагдсан жишээгээ бэлтгээрэй. Үйлдвэрлэлийн зураг, чухал хэмжээсийг инженерийн тусламжтайгаар баталгаажуулах шаардлагатай.

Вэбсайт дээр эцсийн үнэ харах уу?

Эцсийн үнийг хэмжээ, хийц, материалын нөөц, зүсэлтийн өрөлт болон нэмэлт ажлыг нягталсны дараа санал болгоно. Энэ хувилбарт шууд үнэ бодохгүй.

Хэмжилтээ яаж бэлтгэх вэ?

Өргөн, өндөр, гүнийг миллиметрээр бичиж, хэд хэдэн цэгт хэмжээрэй. Хана, шалны зөрүү, хаалга онгойх зай, розетка, хоолой зэрэг саадыг тэмдэглэнэ. Ойролцоо хэмжээ нь үйлдвэрлэлийн зөвшөөрөл болохгүй.

PUR ирмэгийн наалт юугаараа ялгаатай вэ?

Цавууг тавилгын ашиглах орчин, хавтан, ирмэгийн нөхцөлд тохируулж сонгоно. PUR сонголтын нийцэл болон үнийг тусад нь баталгаажуулна. Тавилгыг бүхэлд нь ус нэвтрэхгүй болгоно гэсэн үг биш.

Бэлэн тавилга, угсралт, хүргэлт багтах уу?

Үндсэн чиглэл нь захиалгат эд ангийн үйлчилгээ. Зураг, хэмжилт, хүргэлт, зөөвөрлөлт болон угсралтын боломж, үнэ, хамрах хүрээг тус тус тохирно.

ЭХНИЙ АЛХМАА ХИЙЕ

Танд ямар санаа байна даа?

Төслийнхөө хэрэгцээг хэдхэн алхмаар эмхлээрэй. Хэмжээ бүрийг яг одоо мэдэх албагүй.

Төслөө эхлүүлэх